images

Жүжигчин Х.Баярмаа Каннын наадамд киногоо танилцуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-19


   Каннын 78 дахь удаагийн олон улсын кино наадмын үеэр буюу өнгөрсөн баасан гарагт дөрвөн монгол киног танилцууллаа. Уг наадмын үеэр болдог кино борлуулалтын “Marché Du Film” хөтөлбөрийн хүрээнд Монголын кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Mongolian Films Pitch Session in Cannes” арга хэмжээнд Польш, Хятад, Япон, Франц, Канад, Америк, Өмнөд Солонгос, Герман зэрэг 50 орны уран бүтээлчид оролцсон байна. Наадамд Монголоос оролцсон уран бүтээлчдийн нэг, жүжигчин Х.Баярмаа продюсерээр нь ажиллаж, Х.Сумъяадорж, С.Өлзийхүү, Ц.Цэрэнболд, Ч.Болд нарын тоглосон "Sweet sister" буюу "Зүрхний хайртай эгч" бүтээлээ танилцуулжээ. Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа АНУ-ын Миссури мужийн их сургуульд кино зохиолч, найруулагч, продюссер мэргэжлээр дөрвөн жил суралцаж, магистрын зэрэг хамгаалсан билээ. Наадамд Х.Баярмаагаас гадна найруулагч А.Энхтөгс "I Hate Pink", найруулагч Ж.Жамьянсүрэн "Шар хөвийн зэрэглээ" (In The Beginning), продюсер Т.Алтантуяа "Сар" киногоороо оролцсон юм. Тэд эхний хэсэгт бүтээлүүдээ товч танилцуулсан бол дараагийн хэсэгт олон улсын продюсеруудтай тойргоор уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Каннын наадамд оролцох монгол киноны урьдчилсан шалгаруулалтыг өнгөрсөн сарын 1-10-ны хооронд явуулахад найман уран бүтээлч материалаа ирүүлсэн байна. Улмаар 14-ний өдөр уран бүтээлчид киногоо танилцуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг хийсэн аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.