images

Халхголын дайнд үрэгдсэн байж болзошгүй 12 цэргийн шарил олджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-19


   Монголын 116 алба хаагч, ОХУ-ын 35 судлаач энэ сарын 17-ноос Дорнод аймгийн Халхгол суманд археологийн хамтарсан хайгуул эхлүүлсэн билээ. Экспедицийн баг Ремизовын өндөрлөг болон Талын Манхан, Баянцагааны нуруу гэх газруудад малтлага хийж байгаа бөгөөд амь үрэгдсэн байж болзошгүй 12 цэргийн шарилыг илрүүлж, хориглолтын шуудуунаас 60 орчим гранат, тэсэрч дэлбэрэх зэвсэг олсныг Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн онд Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх тухай хэлэлцэхдээ Халхголын дайны талбарт хайгуулын экспедиц ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хамтын ажиллагаа нь амь үрэгдсэн дайчдын дурсгалыг илрүүлэх, мөнхжүүлэх, ОХУ-ын талд шилжүүлэн өгөх зорилготой ажээ. Мөн талууд шинжлэх ухааны салбарт цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулна гэж үзсэн байна. Хайгуулын ажлыг Монголын талаас Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр удирдан ажиллаж байна.   

 

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.