Хилийн холбоочид УАШТ-ээс 12 медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2022-12-13
Өндөр хурдны телеграфын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-наас 11-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд Хилийн цэргийн 0151 дүгээр анги, Зэвсэгт хүчний гурван ангийн баг тамирчид оролцжээ. Оролцогчид хүлээн авалт, нэвтрүүлэг, холбоо барих дасгал /MR/ болон дуудлага хүлээн авах /RUFZ/ төрлүүдэд ур чадвараа сорьсон байна. Хилийн цэргийн 0151 дүгээр ангиас холбооны тасгийн радио чимээний багш Б.Учралбаяр, дэд ахлагч Б.Хишигчулуун нар оролцож багийн дүнгээр III дугаар байр, ахлах дэслэгч Б.Учралбаяр төрөл бүр дээр хувийн дүнгээр хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль, дэд ахлагч Б.Хишигчулуун нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж УАШТ-ээс нийт 12 медаль хүртжээ.
Өндөр хурдны телеграф буюу монголчуудын ярьж заншсанаар хурдач радист нь Морзын үсгийг аль болох өндөр хурдаар нэвтрүүлэх, хүлээн авах чадварыг шалгасан радио спортын нэг төрөл юм. Энэ спорт өнөөдөр Зүүн Европын орнуудад илүү өргөн хөгжиж байна. Хурдач радистын анхны олон улсын тэмцээн хуучин нэрээр ЗХУ-ын Москва хотноо Европын өндөр хурдын телеграфын АШТ нэртэйгээр 1983 онд зохиогджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.