Архангай аймагт анх удаа ходоодны хавдар авах хагалгаа хийжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-23
Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар Архангай аймагт анх удаа ходоодны хавдар авах мэс засал хийжээ. Тэд "Хавдрын эсрэг-Үндэсний аян"-аар өнгөрсөн сарын 21-25-ны өдрүүдэд тус аймагт тав дахь жилдээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийсэн юм. Үзлэгт нийт 1564 хүн хамрагдсанаас 622 хүний эрүүл мэнд хэвийн байсан бол хорт хавдрын долоон тохиолдлыг илрүүлжээ. Харин хоргүй хавдраар 270, хавдрын урьдал буюу өвчилж болзошгүй 24 хүний оношийг тогтоосон байна. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтарч хэвлийн болон ходоодны дурангийн хэд хэдэн мэс засал хийсэн юм. Үүнээс ходоодны хорт хавдар авсан нь Архангай аймагт хийсэн анхны тохиолдол болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.