Европын холбоо хувийн компанид их хэмжээний торгууль ногдуулсны учир
Анд нөхдийн мэдээ
2025-06-03
Европын холбоо “Delivery Hero” компанид их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ. Учир нь тус компани өрсөлдөгч “Globo” компанитай гэрээ байгуулж, нэг компаниас халагдсан, ажлаас гарсан хүмүүсийг нөгөө компани ажилд авахгүй байхаар тохиролцсон байна. "No-poaching" гэж нэрлэдэг энэхүү гэрээ нь өрсөлдөгч байгууллагууд тохиролцон ажилчдаа ажлаа солихоос сэргийлдэг арга гэж үздэг. Үүнийг хөдөлмөрийн зах зээлийн практик гэж үзэж ирсэн ч Европын холбоо анх удаа "Шударга бус арга" хэмээн дүгнэжээ. Улмаар уг хоёр компанийг Европ дахь зах зээлээ хувааж, монополь эрхтэй болохыг оролдсон гэж үзээд “Delivery Hero” компанид 223.3 сая евро, “Globo” компанид 106 сая еврогийн торгууль ногдуулсан байна. Компаниуд ч өрсөлдөөний хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, дээрх гэрээг хүчингүй болгохоор болсон тул торгуулийн хэмжээг 10 хувиар бууруулсан байна. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Delivery Hero” компани нь дэлхийн 70 гаруй оронд хоол хүргэлтийн сүлжээ ажиллуулдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.