images

АШУҮИС дэлхийд 1237-д эрэмбэлэгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-05


   Дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог "Round university ranking" байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 2025 оны шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргаж танилцууллаа. Үүнд Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль 1237 дугаар байранд эрэмбэлэгдсэн нь түүхэн амжилт тогтоосон үйл явдал болжээ. Дэлхий даяар 25 мянга гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн эрэмбийг тогтоодог 80 гаруй байгууллага байдаг ажээ. Үүнээс "Round university ranking" нь эхний 10  нэр хүндтэй байгууллагын нэг юм. Тус байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, санхүүгийн тогтвортой байдал гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлт нийт 20 дэд шалгуурт нарийвчилсан дүн шинжилгээ хийж эрэмбэ тогтоодог байна. Тэгвэл АШУҮИС нь олон улсын хянан магадалгаа хийлгэсэн, "Scopus", "Web of Science" мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээлийн тоог нэмэгдүүлсэн, сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулсан, гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлж, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн тогтвортой бодлого, үйл ажиллагаагаа ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.