УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрээр сан байгуулжээ
Чихэнд чимэгтэй
2025-06-05
УИХ-ын гишүүн Саруулсайханы Цэнгүүн өөрийн нэрээр сан байгуулжээ. Улмаар боловсролын тэтгэлэг олгох, үндэсний уламжлал болон соёлын өв, цахим спортын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах уг сангаа төрсөн өдрөө тохиолдуулан олон нийтэд зарласан байна. Цахим хуудсандаа тэрбээр "Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн Цэнгүүн сангаа нээлээ. Эхний ажлаа Хүүхдийн баярын өдөр өв соёлыг тээгч унаач хүүхдүүдтэй хамт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Тэдний гэгээлэг инээд, эрэлхэг сэтгэл, уламжлалаа өвлөж яваа хичээл зүтгэл бидэнд урам зориг, бахархал бэлэглэлээ" хэмээн тэмдэглэсэн байна. Тэрбээр "Түмний эх" галын унаач хүүхдүүдтэй нэг өдрийг хамт өнгөрүүлсэн аж. Сонирхуулахад, 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж сонгогдсон тэрбээр 1997 онд төрсөн залуу гишүүдийн төлөөлөл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.