Монголын 16 төрийн алба хаагч Японд суралцана
Чихэнд чимэгтэй
2025-06-09
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 342 сая иений санхүүжилттэй “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт энэ сарын 5-ны өдөр Сангийн сайд Б.Жавхлан, Японы Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зуржээ. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд тус тэтгэлэгт Монгол улсаас нийт 432 оюутан хамрагдаж, Япон улсын тэргүүлэх их дээд сургуулиудад санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй зэрэг чиглэлээр суралцсан байна. 2025 онд тус хөтөлбөрийн хүрээнд магистрын болон докторын түвшинд суралцах Монголын 16 албан хаагчид тэтгэлэг олгох бөгөөд тэд Сайтама их сургууль, Японы Олон улсын их сургууль, Үндэсний бодлогын судалгааны институт, Мэйжи их сургууль, Риккёо их сургууль, Нагояагийн их сургууль зэрэг сургуулиудаас сонгон суралцах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.