Бан Ги Мүн “Тэрбуман мод” хөдөлгөөнд 180 сая төгрөг хандивлана
Чихэнд чимэгтэй
2025-06-12
Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт болсон “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалтад оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн “Тэрбуман мод” хөдөлгөөнд 180 сая төгрөг хандивлахаар болжээ. Түүнийг ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзах үеэр “Тэрбуман мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж “Бан Ги Мүн” сангаасаа 180 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн цаашид энэ хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хөдөлгөөн болгох санаачилга дэвшүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Бан Ги Мүн нь 2024 онд “Чингис хаан” одонгоор шагнагдаж байсан билээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэлд идэвхтэй ажиллаж байсан юм.
Гэрэл зургийг: ЕГТ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.