images

Орост үйлдвэрлэсэн 2163 тонн бордоог дотоодын тариаланчдад нийлүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-12


   “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар дотоодын тариалан эрхлэгч 45 байгууллага, иргэнд таван нэр төрлийн нийт 2163 тонн өндөр агууламжтай бордоог нийлүүлжээ. ОХУ-ын “Уралхим” компанид үйлдвэрлэсэн уг бордоог Монголд албан ёсоор борлуулж буй “Бест Вестерн Тех” компаниас худалдан авч, улмаар тариалан эрхлэгчид 21.630 га талбайд ашигласан байна. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэхүү бордооны хэрэглээ нь зөвхөн нэг улиралд бус хөрсний урт хугацааны үржил шимд эерэг нөлөө үзүүлснээр ургалтын эрч нэмэгдэж, жигд ургалт сайжирна хэмээн дүгнэжээ. “Хөдөө аж ахуйн корпораци” нь олон улсын туршлага, технологид тулгуурлан үйлдвэрлэсэн бордоог тариаланчдад нийлүүлж, хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж эхэлсэн нь энэ аж. Энэ ажлыг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV” аяны хүрээнд хийж байгаа юм.  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.