images

Монгол улс шинээр 154 хүндэт донортой боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-16


   Дэлхий даяар цусны донорын өдөр жил бүрийн зургаадугаар сарын 14-нд тохиож, энэ өдөр сайн дурын, авлагагүй цусны донорууддаа талархал илэрхийлж, тэднийг алдаршуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил уг өдөр өнгөрөгч бямба гарагт болоход манай улс “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн бусдын амь насыг аврах үйлсэд үнэт цагаа харамгүй зориулдаг байгууллага, иргэдийг хамруулсан ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотоос 85, орон нутгаас 69, нийт 154 донор шинээр хүндэт донорын болзол хангаж, цол тэмдгээ гардаж авлаа. Сонирхуулахад, энэ жилийн хамгийн залуу хүндэт донороор Асылбекийн Елдос шалгарсан бол “Мөнгөн донор” цол тэмдгийг Т.Энхтайван, “Хүрэл донор” цол тэмдгийг Д.Хаянхярваад тус тус хүртээсэн байна. Хүндэт донор цолыг гучаас дээш удаа цусаа өгсөн, өгч байгаа байнгын доноруудад олгодог билээ. Дашрамд дурдахад энэ оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан цусаа бэлэглэх үндэсний өдрөөр 44 хүн хүндэт донор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.