images

Венец хотын иргэд Жефф Безосын хуримын ёслолыг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-17


   “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безос Италийн Венец хотод хуримаа хийхээр товлоод байсан нь нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Ж.Безос болон түүний сүйт бүсгүй Лорен Санчес нар ирэх 26-28-ны өдрүүдэд Венец хотод хуримын ёслолоо хийхээр товлоод байгаа аж. Ж.Безос Венецийн томоохон тансаг зочид буудлууд болон усан такси компанийн үйлчилгээг бүхлээр нь захиалсан гэх бөгөөд хуримын зардал нь ойролцоогоор 21.5 сая доллар болж байгаа ажээ. Ёслолд оролцох зочдын нэрс хараахан гараагүй байгаа ч ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп, телевизийн хөтлөгч, продюсер Опра Уинфри, Ким Кардашиан зэрэг 200 гаруй хүн оролцох төлөвтэй байна. Венецэд жил бүр 600 гаруй хос хуримын ёслолоо хийдэг бөгөөд хотын удирдлага "Оршин суугчид хуримын ёслолд элдэв саад, төвөг учруулахгүй" гэж мэдэгджээ. Гэтэл энэ мэдэгдлийн хариуд нутгийн оршин суугчид Ж.Безост манай хотод орон зай үгүй” хэмээн мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал хийжээ. Улмаар "Безос" гэсэн нэрэн дээр улаан өнгөөр хэрээс тэмдэг тавьсан томоохон зурагт хуудас байрлуулж, түүнийг хөрөнгө чинээгээрээ гайхуулж байна хэмээн шүүмжлээд "Бид Венецийг баячуудын тоглоомын талбай болгохыг эсэргүүцэж байна" гэж мэдэгджээ. Улмаар түүний хуримын үеэр томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, орох, гарах гарцыг хаана гэдгээ мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.