images

АНУ-д амьдардаг монгол охин гимнастикийн Азийн аваргын хүрэл медаль хүртжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-19


   Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Жечеон хотноо энэ сарын 12-14-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний залуучуудын насны ангилалд 16 орны 48 тамирчин, насанд хүрэгчдийн ангилалд 18 орны 66 тамирчин өрсөлдсөнөөс Монголыг төлөөлж оролцсон өсвөрийн тамирчин Шинэбаярын Софи хүрэл медаль хүртжээ. Тэрбээр АНУ-д амьдардаг бөгөөд энэ тэмцээний чөлөөт хөдөлгөөний төрөлд 11933 оноогоор ийнхүү гуравдугаар байранд шалгарчээ. Мөн Монголын насанд хүрэгчдийн ангиллын тамирчин Г.Анужин шагналт байранд шалгарсан бол Монголын нэрийн өмнөөс олон улсын шүүгчээр Э.Оргилмаа, дасгалжуулагчаар ОХУ-ын иргэн Эдуард Вавилов нар ажиллав. Тэмцээнд амжилттай өрсөлдсөн баг тамирчдыг өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хорооны дэд ерөнхийлөгч хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.