Монгол хүүхдүүд 2025 он гарсаар олон улсын гурван Олимпиадаас медаль хүртжээ
Чихэнд чимэгтэй
2025-06-20
Монгол сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүй, хиймэл оюун ухаан, техник технологийн зэрэг 11 чиглэлээр олон улсын түвшинд зохиогддог Олимпиадад оролцох эрх авсныг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Тэгвэл он гарсаар монгол хүүхдүүд гурван Олимпиадаас медаль хүртээд байна. Тухайлбал, Косово улсын нийслэл Приштина хотод дөрөвдүгээр сарын 11-17-ны өдрүүдэд болсон Европын охидын математикийн 14 дүгээр Олимпиадад Монголоос дөрвөн сурагч оролцож гурван хүрэл медаль, нэг шагналт байранд шалгарчээ. Харин Азийн физикийн XXV олимпиад Саудын Арабын хаант улсын Дахран хотод тавдугаар сард болоход Монголоос найман сурагч оролцож, нэг мөнгө, зургаан хүрэл медаль, нэг шагналт байранд шалгарсан билээ. Түүнчлэн Европын физикийн IX олимпиад Болгар улсын Софи хотод энэ сарын 13-17-ны өдрүүдэд болоход Монголоос таван сурагч оролцож нэг мөнгө, нэг шагналт байр хүртэж, Монгол улс түүхэндээ анхны мөнгөн медаль хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.