images

Дорнод аймагт 19 байлдагч элсэлтийн шалгалт өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-20


  Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн алба хаагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. Тус ангид алба хаах хугацаандаа хүсэлт гарган шалгалт өгч, үргэлжлүүлэн их сургуульд элсэн суралцах боломжтой байдаг бөгөөд энэ жил нийт 19 байлдагч, түрүүч Дорнод аймагтаа шалгалт өгөхөөр болжээ. Тухайлбал, дэд түрүүч Б.Отгонбаяр монгол хэл, математик, нийгмийн ухааны хичээлээр шалгалтад бэлтгэж, Батлан хамгаалахын их сургуульд ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцахаар зорьжээ. Мөн байлдагч А.Мөнх-Эрдэнэ ШУТИС-ийн инженерийн сургуульд орох зорилго тавьж, монгол хэл, математик, нийгмийн хичээлүүдээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Сонирхуулахад, өнгөрсөн оноос цэргүүд алба хаах хугацаандаа англи хэл, монгол бичиг, жолооны дамжаа болон мэдээллnay технологийн нэмэлт сургалтуудад хамрагдах болсон юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.