images

Булган ууланд нэмж 21 янгир нутагшууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-24


   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орших Булган ууланд энэ сарын 21-нд нэмж 21 янгир нутагшууллаа. Энэ удаагийн арга хэмжээг “Монгол-99” ТББ-аас зохион байгуулж, 21 аймгийн 1999 оны төгсөгчид хандив өргөжээ. Янгируудыг Улаанбаатар хотын Богд уулын Нүхтийн амнаас тээвэрлэж, сэргээн нутагшуулах ажлыг энэ сарын эхнээс бэлтгэсэн байна. Булган уулын дархан цаазат газарт 2023 оноос янгир сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд сүүлийн гурван жилд нийт 48 янгир аваачжээ. Тухайлбал, 2023 онд 11 толгой, 2024 онд 16 толгой, 2025 онд 21 толгойг нутагшуулж, сүрэгт мэндэлсэн төлийн тоо толгой нийлээд 100 дөхөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.