images

Бөхчүүд Төв цэнгэлдэхийн зүлэгний чанар шалгана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-24


     Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинээр сайжруулсан зүлгэн дээр өнөөдөр 17 цагаас бөхчүүд туршилтын барилдаан хийх гэж байна. Энэ нь Үндэсний их баяр наадмын өмнөх бэлтгэл ажлын нэг хэсэг бөгөөд олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг үзэж сонирхоход нээлттэй гэдгийг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Барилдааны үеэр хиймэл бороо оруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг тандана. Энэ нь зүлэгний ус шингээлт, гулгамтгай чанар, бат бөх байдлыг үнэлэх, бөхчүүдийн хөлд мэдрэгдэх тухтай байдал, аюулгүй нөхцлийг шалгах зорилготой ажээ. Мөн хүрээлэнд энэ жил баяр наадмыг илүү аюулгүй, тав тухтай зохион байгуулахаар шат дараатай шинэчлэлт хийж байгаа гэнэ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.