images

Жефф Безосын хурим Венец хотод 1.1 тэрбум долларын өгөөж өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-30


   “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын Италийн Венец хотод хийсэн тансаг хурим тус хотод ойролцоогоор 1.1 тэрбум долларын эдийн засгийн үр өгөөж өгсөн тухай тус улсын Аялал жуулчлалын яам мэдэгдэв. Энэ нь Венецийн аялал жуулчлалын жилийн орлогын 68 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн 26-наас 28-ны өдрүүдэд болсон хуримын ёслолд Билл Гэйтс, Опра Уинфри, Леонардо Ди Каприо тэргүүтэй 200 орчим зочин хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд зориулан бага оврын 90 нисэх онгоц, 30 усан такси дайчилж, нисэх онгоцны гурван буудал, Венецийн Le Grand Canalсувгийг ашиглажээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр зөвхөн зочид буудал, талбайн түрээсийн зардалд 33 сая доллар зарцуулсан байна. Венец хотод "Баялгаа гайхуулахын тулд хотыг бүхэлд нь ашиглах нь шударга бус явдал" гэсэн эсэргүүцлийн жагсаал болсон ч Италийн Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанче "Бид маргаан, мэтгэлцээнд биш харин бодит боломжид анхаарлаа хандуулах хэрэгтэй" гээд "Энэ хурим бол жирийн нэг ёслол биш, харин аялал жуулчлалын салбарт бодит түлхэц болно" гэжээ. Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах үед буюу хуримынхаа өмнөхөн Ж.Безос Венецийн орон нутгийн гурван байгууллагад 3,3 сая доллар хандивласан байна. Ёслолын үеэр хүндтэй зочдоос хандив цуглуулсан бөгөөд хандивын мөнгийг Венецийн Олон улсын их сургуулийн судалгаа, боловсрол, ЮНЕСКО-гийн Венецийн төлөөлөгчийн газрын соёлын өвийг хамгаалах төсөл, байгаль орчин, нуурын экосистемийг хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд зориулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.