images

Горхи-Тэрэлжид солонгосчууд төгөл байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-26


     Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гуяан хотын төлөөлөгчдийг хүлээн авч, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт Гуяан хотын төгөл байгуулж,  мод тарих ажлыг эхлүүлэх болсон байна. БНСУ-ын Гуяан хот нь хүн амынхаа тоогоор улсдаа 10 дугаарт эрэмбэлэгддэг төдийгүй нэг сая 90 мянган хүн амтай томоохон хотуудын нэг. Тус хотын хувьд байгальд ээлтэй шийдлээр хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, ногоон хот болон хөгжиж чадсан бөгөөд өөрийн туршлагаа гадаад улсуудтай хуваалцан хамтарч ажиллаж буй нь энэ юм. Сонирхуулахад, Гуяан хот 2009 оноос хойш Дундговь аймагтай хамтарч байгаа бөгөөд тус аймгийн 100 га талбайд мод тарьж, өөрийн нэрэмжит төгөл байгуулснаа өнөөдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.