Хөрөнгийн биржийн нэгж хувьцааг 100 төгрөгөөр үнэлэн арилжиж эхлэв
Чихэнд чимэгтэй
2022-12-27
Монголын хөрөнгийн бирж нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгожээ. Ингэхдээ нэг бүрийн үнийг зуун төгрөгөөр үнэлэн анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн нь энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж. Албаныхны тооцооллоор 60-70 мянган хүн уг хувьцааг худалдаж авах боломжтой гэнэ. Тухайлбал бирж дээр гаргаж байгаа 119 сая ширхэг хувьцааны хуваарилалт нь олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн. Ингэснээр хуваарилалтын процессоос нь харахад нийт арилжааны үр дүнд дээрх тооны хүмүүс Хөрөнгийн биржийн хувьцааг эзэмших боломжтой болж байгаа юм. Арилжааны захиалгыг “Инвескор капитал” компани IPO системээрээ дамжуулан хүлээн авч байна. Үүний өмнө Төрийн банкны 34 хувийг олон нийтэд арилжсаныг 7423 иргэн худалдаж авсан билээ. Одоогийн байдлаар Монгол улсын 2.4 сая иргэн үнэт цаасны компанид данс эзэмшиж байгаагаас нийт арилжааны дүн 1.4 их наяд төгрөгт хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.