Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагч хоёр өрөө байраар шагнуулав
Чихэнд чимэгтэй
2022-12-27
Өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газар гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаад хоёр өрөө байр хүлээлгэн өгчээ. Б.Баярмаа нь салбартаа 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газраас эхлүүлээд буй "Мөрөөдөл биелдэг юм" аяны хүрээнд ийнхүү шагнагдсан байна. ОБЕГ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, тус дүүргийн удирдлагууд хамтарч, салбарынхаа алба хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй бөгөөд цаашид энэ ажил 21 аймаг, бусад дүүргийн хэмжээнд үргэлжлэх аж. Өнгөрсөн жил гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд хамт олон нь жишиг шинэ хашаа, байшин барьж өгсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.