images

Э.Амартүвшин "Метрополитен” театрын тайзнаа дахин гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-27


      Монгол улсын Ардын жүжигчин, дуурийн дуулаач Э.Амартүвшин Нью-Йоркийн алдарт “Метрополитен” театрын тайзнаа дахин гарахаар болжээ. Тэрбээр 3900 үзэгчийн суудалтай уг театрт ирэх сарын 5, 8, 14, 20, 26-ны өдрүүдэд тоглох Ж.Вердийн “Травиата” дуурьт дуулах аж. Э.Амартүвшин өнгөрсөн жил мөн уг дуурийн гол дүр Жорж Жермоны дүрд дуулж байжээ. Харин зун нь Италийн Верона хотын “Арена” задгай театрын тайзнаа дэлхийн дуурийн алдартай дуучидтай хамтран тоглож байв. Э.Амартүвшин энэ оны наймдугаар сард Монгол улсын Ардын жүжигчин цолыг хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.