images

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 620 монгол иргэн суралцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-28


    Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар "РЦНК"  энэ онд нийгэм, хүмүүнлэгийн салбарт гүйцэтгэсэн ажлуудаасаа өчигдөр танилцууллаа. Энэ үеэр тус төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Валерия Кильпякова “Маш завгүй хүнд жилүүд болж өнгөрсөн ч монгол хамтрагчидтайгаа 200 гаруй соёл боловсролын төсөл хэрэгжүүлжээ. Тэд бүгд орос хэл, Оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн” гэжээ. Мөн тус төвд орос хэлний эрчимжүүлсэн сургалтын өдөр оройн анги хичээллүүлж, ирэх сарын 19-ныг хүртэл элсэлт үргэлжилж байгааг дуулгасан юм. Хөтөлбөрийн төгсгөлд ОХУ-ын засгийн тэтгэлэгт манай улсын 620 иргэн хамрагдах боломжтой болсныг хэлж, сонгон шалгаруулалт эхэлснийг мэдэгджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.