images

14 хүмүүжигч керамик эдлэл урлаачийн мэргэжил эзэмшив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-28


    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 14 хүмүүжигч керамик эдлэл урлаач мэргэжлээр суралцаж төгсжээ. Тодруулбал, 429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сүрьеэгээр өвдсөн хоригдлуудыг эмчилж, эдгэрсний дараах хяналтын хугацаанд уг сургалтыг явуулсан байна. Хүмүүжигчид 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Керамик сургалтын төв”-ийг ийнхүү дүүргэн анхны төгсөгчид нь болж энэ сарын 23-ны өдөр чадамжийн гэрчилгээгээ гардаж авчээ. ШШЕГ уг мэргэжлээр шинэ анги нээж, Боловсролын үнэлгээний төвд хандсанаар 2021 онд албан ёсоор чадамжийн гэрчилгээ олгох эрхээ авсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.