Өвөрхангайд тээвэр логистикийн жишиг төв байгуулна
Чихэнд чимэгтэй
2022-12-28
Улсын их хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Монгол Улсын тээврийн холболт болон ложистикийг сайжруулах нь” зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний тээвэр ложистикийн жишиг төвийг Өвөрхангай аймагт байгуулж, улсын чанартай 311 километр автозам, найман ширхэг төмөр бетон гүүрний засваруудыг гүйцэтгэж, Архангай, Булган зэрэг аймгуудад 51 километр автозам шинээр барихаар болжээ. Төслийн нийт өртөг нь 132 сая доллар бөгөөд үүний 100 сая долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр, 7.3 сая долларыг нь Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Үлдсэн 22.7 сая долларыг Монголын тал хариуцах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.