“Монголд зочлох жил” 2023-2025 оны хуанли гарлаа
Чихэнд чимэгтэй
2022-12-30
Засгийн газрын тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан тул дотоодод зохион байгуулах олон улсын арга хэмжээний хуваарийг боловсруулж дууссан байна. Хуваарь боловсруулсан ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлан, дэд даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар ажилласан бөгөөд энэ сарын 7-нд төслийг хэлэлцэж 27-ны өдөр олон нийтэд зарласан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төр болон хувийн хэвшил, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагууд багтжээ. Уг төлөвлөгөөг Засгийн газрын 11 дүгээр сарын 16-ны хуралдаанаар “Welcome to Mongolia-event 2023” гэж нэрлэн, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, Монгол улсыг гадаадад сурталчлахад чиглэсэн 22 арга хэмжээг тусгахаар хэлэлцсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.