images

Орон нутгийн захиргааны албан хаагчдад цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-30


     Төрийн албаны цалин хөлсийг ажилласан жил, үр дүн, бүтээмжтэй нь уялдуулах, зарим албан хаагчдын цалинг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх тухай багц асуудлыг энэ сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ингэснээр орон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдад сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгохоор болжээ. Мөн аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө төрийн захиргааны албан хаагчид олгох орон нутгийн нэмэгдлийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой байхаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр орон нутгийн 12 мянга орчим төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс 20-100 хувиар нэмэгдэх юм. Мөн уг ажилд улсын төсвөөс 33.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.