Люксембургийн Засгийн газар монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө таван сая евро хандивлалаа
Чихэнд чимэгтэй
2022-12-30
Люксембург улсын Засгийн газраас монгол хүүхдүүдийг хэрэхийн гаралтай зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад зориулан таван сая еврогийн хандив өглөө. Энэ хандивыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан хүлээн авсан бөгөөд зүрхний хэрэх өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд жирэмсний хяналт, бага насны хүүхэд болон өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, нярайн зүрхний төрөлхийн эмгэг болон бусад халдварт бус өвчнийг эрүүл мэндийн ажилтнууд эрт илрүүлж оношлох, эрүүл амьдралын хэв маяг, эрүүл ахуйг сурталчлах ажлууд хийх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.