Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргав
Чихэнд чимэгтэй
2022-12-30
Монгол улсын Ерөнхийлөгч эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа. Мөн шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийхийг даалгасан байна. Их Монголын эртний нийслэлийг сэргээн байгуулснаар бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.