images

Үндэсний тусгаар тогтнолын өдрөөр лам нар хүмүүнлэгийн аян хийв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-30


     Фэйсбүүкийн “Монгол лам нарын чуулган группээс өчигдөр Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчдад хүнсний зүйл болон дулаан бээлийг хүргэж, хүнд өвчтэй гурван иргэнд мөнгөн тусламж үзүүлжээ. Тэд энэ ажлыг 2019 оноос эхлэн жил бүр Үндэсний тусгаар тогтнолын баяраар хийх болсон байна. Энэ жил дөрөв дэх удаагаа "Асралын аян" нэртэй зохион байгуулсан аянд Монголдоо болон гаднын оронд шавилан суугаа лам хуврагууд хандив өргөжээ. Тэд өмнөх гурван аянаараа Онцгой байдлын ерөнхий газарт 20 сая төгрөг хандивлаж, 300 өрхөд хүнсний тусламж, 11 эмнэлэгт тоног төхөөрөмж өгсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.