Төрийн албан хаагчийн цалин 2-5 хувиар нэмэгдэнэ
Чихэнд чимэгтэй
2022-12-30
Төрийн захиргааны болон үйлчилгээний албанд ажилд орсон албан хаагч тасралтгүй таван жил ажилласны дараа ажилласан жилийн нэмэгдэл цалин авдаг. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил бүрээр бодож олгодог байхаар Засгийн газраас шийдвэрлэж холбогдох журамд өөрчлөлт орууллаа. Үүний үр дүнд 160 мянган төрийн албан хаагчийн цалин 2-5 хувиар нэмэгдэх бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 50.1 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.