images

БНХАУ руу явахдаа дараах журмыг мөрдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-02


    Энэ сарын 8-наас эхлэн Хятад улс зорчигч тээврийн боомтыг шат дараатайгаар нээхээр болсон билээ. Тэгвэл эхлээд Эрээн Замын-Үүдийн боомтыг нээх бол улмаар Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтуудыг нээхэд бэлтгэн ажиллаж байгаа аж. Энэ талаар ӨМӨЗО-ы талаас манай улсад суугаа Хятадын элчин сайдын яаманд мэдэгдсэн байна. Улмаар Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай журам гаргажээ. Тухайлбал, БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан байх ёстой аж. Түүнчлэн шинжилгээний хариугаа онгоцонд суухаасаа өмнө WeChat-ийн туслах программ, вэб сайт болон China Customs аппликэйшнээр дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөх шаардлагатай болж байгаа юм. Харин иргэд нисэхээсээ өмнө эрүүл мэндийн ногоон код авахыг шаардахгүй юм. Дээрх арга хэмжээг Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигч хэрэгжүүлнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.