Узбекистанд аялал жуучлал, соёлын мэргэжлээр тэтгэлэгтэй суралцуулна
Чихэнд чимэгтэй
2023-01-02
Узбекистан улсын “Торгоны зам” аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургуулиас энэ хичээлийн жилийн магистрын хөтөлбөрийн тэтгэлэгээ зарлажээ. “Торгоны зам” их сургууль нь тус улсын анхны төрийн өмчит англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд аялал жуулчлалын логистик, музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах, соёлын өвийн менежмент, бүтээлч үйлдвэрлэл, археологи зэрэг мэргэжлүүдээр суралцуулах юм. Сонгон шалгаруулалтыг шат дараатайгаар энэ сарын 1-нээс долоодугаар сарын 20-ныг хүртэл явуулах аж. Харин визний материалыг сонгон шалгаруулалт дууссан өдрөөс мэдүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэх гэнэ. Тэтгэлэгт тэнцэгчдэд жил бүр нэг удаа ирж, буцах онгоцны билет, сар бүр 500 долларын амьжиргааны зардал, 100 долларын оюутны байрны төлбөр болгохоос гадна Узбекистан улсын түүхэн дурсгалт газар, аялал жуулчлал, ёс заншил, соёлтой танилцуулах зорилгоор жилд хоёр удаа дотоодын аялалд хамруулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.