Хүүхдийн мөнгө олгох журмыг энэ долоо хоногт батална
Чихэнд чимэгтэй
2023-01-02
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор болсон билээ. Тэгвэл хүүхдийн мөнгийг олгох журмыг боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажлын хэсэг томилогдон ажилласан юм. Тус яамнаас журмын талаар мэдээлэхдээ "Хүүхдийн мөнгийг олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батална. Үүний дараа нийтэд мэдээлнэ" гэсэн юм. Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тоон мэдээллээр 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.