images

“Эрдэнэс Монгол” компани 88 хүнийг ажилд шалгаруулж авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-03


     Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлажээ. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 16-ныг хүртэл  “e-tanhim.gov.mn” сайтаар явагдахаар болсон байна. Тус компани нь 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан бөгөөд уул уурхайн олон компаниудын 50-иас дээш хувийн хувьцааг эзэмшдэг ажээ. Мөн “Оюу толгой” компанийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компани болох “Эрдэнэс Оюутолгой”-гоор дамжуулан эзэмшдэг юм. “Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэн зохион байгуулж групп, нэгдлийн хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан өнгөрсөн оноос Монгол улсын томоохон үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тус компанийн харьяанд шилжүүлэн ажиллуулж эхлээд байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.