images

“Монголын Хөрөнгийн бирж”-ийн үнэт цаасны захиалга нийлүүлэлтээс давжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-03


     Төрийн өмчит "Монголын Хөрөнгийн бирж" компани өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд өөрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон зах зээлийн арилжааг эхлүүлсэн билээ. Арилжаагаар хөрөнгө оруулагчид 57.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7414 захиалга өгсөн байна. Энэ нь төвлөрүүлэхээр төлөвлөсөн 11.9 тэрбум төгрөгийн дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт болсон байна. Одоогоор захиалгуудыг Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д заасны дагуу хянаж, тайланг эцэслэн гаргах юм. Төрийн өмчит 25 компанийн засаглалыг олон нийтийн хяналтад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсны хамгийн эхний компани болох "Монголын Хөрөнгийн бирж” ийнхүү олон нийтийнх болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.