“Нар харах аялал”-ын галт тэргээр гадаадын 228 иргэн аялжээ
Чихэнд чимэгтэй
2023-01-03
“Монголд зочлох жил”-ийн анхны үйл ажиллагаа шинэ оны эхний өдрийн өглөө “Улаанбаатар төмөр зам” ХНН-өөс зохион байгуулсан “Нар харах аялал” буюу Улаанбаатараас Хангай өртөө хүртэл явах галт тэрэгний аяллаар эхэлсэн билээ. Энэ аялал өглөөний 05:30-11:30 цагийн хооронд үргэлжилж 600 гаруй аялагч оролцсоноос 228 нь гадаадын иргэн байжээ. Энэ тухай "УБТЗ" ХНН-ийн зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга "Нар харах галт тэрэгний аялал өвлийн аялал жуулчлалын нэг хэсэг болж, жилээс жилд зорчигчдын тоо нэмэгдэж байна" гэв. Аяллыг анх хоёр галт тэрэгтэй эхлүүлж байсан бол өдгөө 19 галт тэргээр 600-700 зорчигчид үйлчлэх болжээ.
Эх сурвалж: “Улаанбаатар төмөр зам” ХНН
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.