Нийслэлд цэргийн бүртгэл маргаашаас эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-03
Нийслэлийн хэмжээнд маргааш өдрөөс эхлэн 16 хоногийн турш цэргийн бүртгэл зохион байгуулахаар болжээ. Бүртгэлийг нийслэл болон дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулахаар бэлтгэл ажил хангасныг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хэлжээ. Иргэд цэргийн бүртгэлдээ биечлэн оролцохоос гадна цахимаар оролцох боломжтой. Тухайлбал цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia” гар утасны аппликэйшн, www.E-Mongolia.mn вэбсайтаас гадна төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээж авч байгаа юм. Энэ жилийн хувьд системд зарим сайжруулалтыг хийснээр иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.