Энэ жилийн “Хөх сувд” мөсний баярын тов гарлаа
Чихэнд чимэгтэй
2023-01-03
Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил бүр болдог "Хөх сувд" мөсний баяр энэ жил гуравдугаар сарын эхний тав хоногт болно. Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцож байсан юм. Мөн мөсөн уран барималчид Хөвсгөл нуурын дээр мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулахад зориулсан мөсөн байгууламж зэрэг 10 төрлийн мөсөн байгууламж бүтээсэн билээ. Уг өвлийн баярыг анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус аймгийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар хийж арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байжээ. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос мөсний баяр хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ жилийн мөсний баярт зориулсан бэлтгэл ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Вишндевелопмент” компани гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.