images

БНСУ: Энэ жил гадаад ажилчдын тоог нэмэгдүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-04


     БНСУ-ын Засгийн  газар энэ  жилээс гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн журмын өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдээлжээ. Өмнө нь E-9 гэх мэргэжлийн бус  ажлын визээр жилд  50 мянгаас 60 мянга орчим гадаад ажилчид солонгост ирж  ажилладаг  байсан бол, энэ  жилээс тус  визээр зорчих ажилчдын  тоог  110,000 болгож  өсгөх  гэж  байгаа ажээ. Мөн  E9 визний хугацааг  3-4  жилээр сунгах боломжтой байсныг уртасгаж 10 жил  хүртэл сунгах боломжтой  болгохоор төлөвлөжээ. E-9 виз  гэдэг  нь  гадаад  ажилчдыг  ажиллуулах  тухай  хуулийн  дагуу олгодог  виз  бөгөөд  мэргэжлийн үнэмлэх юмуу  ажлын туршлага  шаардагдахгүй  үйлдвэр, барилга, газар  тариалан болон  ферм зэрэгт ажиллах  гэж байгаа  гадаад  иргэнд  олгодог  виз  юм. Тус  визийг  авах  боломжтой  орны  тоог  16  орноор  хязгаарладаг  бөгөөд  Монгол  улс үүнд багтдаг.

Эх  сурвалж: MBC мэдээллийн радио.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.