images

Замын-Үүдийн зорчигч тээврийн хэсгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-04


     Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа билээ. Барилгын хөгжлийн төвийн ажлын хэсэг тус боомтын барилга угсралтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байгаа юм. Тус хэсгийн зорчигч тээврийн цогцолборын гадна гэрэлтүүлэг, барилгын дотор, гаднах засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж улсын комисс энэ сарын 2-ны өдөр хүлээж авчээ. Зорчигч тээврийн цогцолборын нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэсэн байна. Харин ачаа, тээврийн цогцолборын хэсэгт 14.95 га талбайд барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үргэлжилж байгаа ажээ. Ачаа тээврийн цогцолборыг энэ оны долоодугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болж, хүчин чадал нь одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.