images

Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-04


    “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрийг дуустал харьяа хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авахаар болжээ. "Алдарт эх"ийн одон авахад дараах баримтуудыг бүрдүүлнэ.

1.Эхийн цахим үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар

2.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт нотариатаар батлуулах/

3.Гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/

     Манай улсад өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар "Алдарт эх"-ийн одонгийн тэтгэмжийг 233 832 эхийн дансанд мөнгийг шилжүүлсэн байна. Үүнээс 65 орчим мянган 1 дүгээр зэргийн одонтой, 170 орчим мянган 2 дугаар зэргийн одонтой ээжүүд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.