images

"Монголбанк": Өнгөрсөн онд 22.9 тонн үнэт металл худалдаж авав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-04


    "Монголбанк" өнгөрсөн онд нийтдээ 22.9 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт байна. Түүнчлэн өнгөрсөн онд Дархан-Уул аймаг дахь "Монголбанк"-ны салбар 3.2 тонн, Баянхонгор аймаг дахь салбар 1.4 тонн үнэт металл тус тус худалдан авсан байна. "Монголбанк" үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд энэ сарын 4-ний байдлаар нэг грамм алтны дундаж үнэ 204.145 төгрөг байна. Тус банк 2020 онд 23.5 тонн алт худалдаж авсан нь 2018 оноос хойших хамгийн өндөр дүн ажээ.

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/12

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.