Хүүхдийн урлан бүтээх төвд 140 хүүхдийг нэмж элсүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-05
Сурагчдын өвлийн амралт эхэлсэн тул Хүүхдийн урлан бүтээх төв зөөлөн тоглоом, монгол бичгийн уран бичлэг, судалбар зураг зэрэг 12 ангидаа нэмэлт элсэлт авч эхэлсэн байна. Тодруулбал, нийтдээ 140 хүүхдийг нэмж бүртгэх бөгөөд хичээлүүд нь энэ сарын 9-нөөс эхлэх ажээ. Хэрэв та хүүхдүүдээ тус төвд бүртгүүлэхийг хүсвэл төрсний гэрчилгээний хуулбар, нэг хувь цээж зураг байхад хангалттайгаас гадна сургалтууд нь үнэ төлбөргүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.