Хөгжлийн банк: Нэг их наяд 80 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Чихэнд чимэгтэй
2023-01-05
Хөгжлийн банк өнгөрсөн оны 1 дүгээр сарын 20-ноос энэ сарын 3-ныг хүртэлх хугацаанд нийт нэг их наяд 80.9 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 726 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174 тэрбум төгрөгийг өмчийн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгөөр, 180 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Ингэснээр нийт 16 төсөлд олгосон зээл хаагджээ. Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 3-ны байдлаар 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багц өрийн үлдэгдэлтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.