Хотын стандартын тухай санал асуулгыг маргааш явуулна
Чихэнд чимэгтэй
2023-01-05
Нийслэл хотын стандартын тухай хуулийг хэсэгчлэн батлуулж, иргэдийн санал асуулгыг авч эхэлж байгаа билээ. Маргааш буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд хоёрдугаар ээлжийн хэлэлцүүлэг товлогдсон байна. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн стандартын тухай хуульд тусгах 12 бүлгийн 31 стандартыг хэлэлцэн батлуулах аж. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Тэгвэл хотын есөн бүлэг, 38 стандартыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, өнгөрсөн оны 10 дугаар сараас мөрдөж эхэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.