images

Япон улс манай улсын эрүүл мэндийн салбарт 6 тэрбум иений хөрөнгөөр тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-05


     Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны 12 дугаар сард Япон улсад айлчилж, тус улсын анагаах ухааны салбартай хамтарч ажиллахаар болсон билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс өнөөдөр санамж бичиг байгуулж, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар гарын үсэг зурсан байна. Санамж бичигт манай улсын III төв эмнэлгийг түшиглэн Зүрх, судасны төв байгуулж тоног төхөөрөмжөөр хангах, Монгол улсад оношилж, эмчлүүлэх боломжгүй зарим эмгэгүүдийг оношилж, эмчлэх чиглэлээр хамтрах, монгол эмч нарт мэргэжил эзэмшүүлэх зэрэг ажлууд багтжээ. Үүнд шаардлагатай зургаан тэрбум иений санхүүжилтийг Японы “Токүшюүкай медикал групп” бүрэн хариуцах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.