Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгджээ
Чихэнд чимэгтэй
2023-01-06
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оржээ. Эрүүл мэндийн даатгалд иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувийг сар бүр төлдөг байсан. Тэгвэл энэ нь журмын зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан жилдээ 50400 төгрөг төлдөг байсныг 66000 төгрөг болгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т зааснаар Монгол улсын иргэн эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээдэг. Тэгвэл үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй уялдуулан журмын зохицуулалтаар нэмсэн гэдгийг албаны хүмүүс хэлсэн байна. Харин өнгөрсөн онуудын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн тогтоосон мөнгөн дүнгээр төлөхөөр зохицуулагджээ. Тухайлбал,
2016 он- 46080 төгрөг,
2017он- 57600 төгрөг,
2018 он-28800 төгрөг,
2019 он-38400 төгрөг,
2020-2022 он хүртэл -50400 төгрөгийг тус тус нөхөн төлнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.