Улсын драмын эрдмийн театр бүл нэмэв
Чихэнд чимэгтэй
2023-01-06
Улсын драмын эрдмийн театр шинэ оны босгон дээр бүл нэмжээ. Тодруулбал, уран бүтээлийн хэлтсийн даргаар зохиолч Б.Хишигзаяа, найруулагчаар М.Батболд, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нарыг тус тус томилсон байна. Шинээр томилогдсон найруулагч М.Батболдын хувьд өмнө нь Орфей театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан бөгөөд “Фауст”, “Гэм зэм”, “Опал” жүжгийг найруулж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.