Эрээний хил дээр ирсэн автобуснуудаас 20-ийг нь эхний ээлжинд оруулна
Чихэнд чимэгтэй
2023-01-06
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 100 шинэ автобус Эрээний боомт дээр ирээд байгаа билээ. Эдгээр автобуснуудыг гаалийн хяналтаар оруулж гаалийн бүрдүүлэлт, оношилгоо зэргийг хийхэд нэг дор оруулж ирэх боломжгүй болсон тул эхний ээлжинд 20 автобусыг энэ сарын 10-нд оруулж ирэхээр болжээ. Дараагийн автобуснуудыг үе шаттайгаар хилээр оруулах бөгөөд гааль дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй бол 1 дүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсуурь хэлсэн байна. Өнгөрсөн оны байдлаар сургуулийн 50, нийтийн тээврийн 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус иргэдэд үйлчилж байгаа ажээ. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт огт хийгээгүй өдийг хүрсэн байна. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.